Luna Drama (lunadrama.mn) · 2026.09.25
1. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ
- Утасны дугаар ба 4 оронтой код — бүртгэл үүсгэж, нэвтрэхэд ашиглана.
- Худалдан авалтын түүх — ямар кино, багц авсан, хэзээ хүчинтэй болох.
- Төлбөр — QPay-ээр дамжин хийгдэнэ. Бид таны карт, дансны мэдээллийг хадгалдаггүй.
- Facebook Messenger — манай хуудас руу мессеж бичихэд Facebook-ийн өгөх хэрэглэгчийн дугаарыг (ID) зөвхөн хариу илгээхэд ашиглана.
- Сайтын хэрэглээ — Meta Pixel ашиглан хуудас үзэлт зэрэг ерөнхий статистик цуглуулна.
2. Мэдээллийг юунд ашигладаг вэ
Таны бүртгэл, авсан кинонд хандах эрхийг удирдах, Messenger-ээр сайт руу орох холбоос илгээх, үйлчилгээ болон зар сурталчилгаагаа сайжруулахад ашиглана. Бид таны мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй.
3. Үйлчилгээ үзүүлэгчид
Supabase (бүртгэл, өгөгдөл), Bunny.net (видео), Netlify (вэб сайт), QPay (төлбөр), Meta (Facebook, Messenger, Pixel).
4. Хадгалалт ба аюулгүй байдал
Мэдээллийг бүртгэл идэвхтэй байх хугацаанд хадгалж, шифрлэгдсэн холболт (HTTPS) болон хандалтын хяналтаар хамгаална.
5. Мэдээллээ устгуулах
Luna drama Facebook хуудас руу Messenger-ээр “Мэдээллээ устгуулах” гэж бүртгэлтэй утасны дугаарынхаа хамт бичнэ үү. Хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.
6. Холбоо барих
Luna drama Facebook хуудас руу Messenger-ээр холбогдоно уу.